Загварын нэр: Ажилласан жил тогтоолгох

ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

 АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ГАРГАХ НЬ

20...он.....сар.....өдөр

Нэхэмжлэгч: 

______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/  __________гудамж___________тоотод оршин суух

_____________овогтой _______________-ны_______________ /нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/  

 Харилцах утас:________________

 

Жишээ нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын 00-р багийн 00 гудамж 00 тоотод оршин суух Хатгин овогт Батын Дорж

Утасны дугаар:............................

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл:

Батын Дорж миний бие анх 1969 оны 12 сард Дорнод аймгийн Авто тээврийн 3-р баазад төм өрчингийн дагалдангаар ажилд орсон.

Ингээд ажиллаж байгаад 1970 оны 6-р сарын 20-нд цэргийн албанд татагдан явж, 1973.01.13-нд ар гэрийн гачигдлаар цэргийн аланаас 6 сарын өмнө халагдсан. Ингээд нутагтаа ирээд 1973.2.15-наас авто тээврийн 3-р баазад лантуучнаар орж ажилласан

Энэ ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт маань байгаа боловч Хөдөлмөрийн дэвтрийг маань 1976 онд нээсэн байх тул ажилд орсон халагдсан тушаалаа олж ир гэсэн. Гэтэл архиваас  зарим тушаал нь олдохгүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд намайг 1969.12.10-1970.6.20-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Авто тээврийн 3-р баазад төмөрчингөөр, 1973.01.15-наас 1978-06.28-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх 3-р баазад лантуучнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

                                        

Нэхэмжлэл гаргасан …………………Б.Дорж

 

 Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

 

  1. Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /Нийгмийн даатгалын лавлагаа/
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа эсхүл нотариатаар батлуулсан хуулбар
  3. Ажилд орсон, гарсан болон архиваас шүүлгэсэн бусад холбогдох тушаалууд
  4. Цалингийн түүвэр
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөг/
  6. Бусад холбогдох материалууд /ажиллаж байсан болохыг нотлох бусад бичиг баримтууд байж болно/