Архивын лавлагаа/хуулбар олгох
АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төрийн болон албаны нууц, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.
Дорнод аймгийн шүүхийн салбар архивт 1940 оноос хойших хугацааны Захиргааны болон Иргэний хэргийн эрх зүйн баримт, материал, 1993 оноос хойших хугацааны хэргүүд хадгалагдаж байгаа болно.
Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбарыг олгохдоо дараах бичиг баримтыг үндэслэн олгоно.
Иргэн:
- Иргэний хүсэлт
- Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг
- Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
Байгууллага, хуулийн этгээд:
- Албан бичиг
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/
- Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
Шүүхийн архивын үйлчилгээний хураамж
№ | Үйлчилгээний төрөл | Хэмжих нэгж | Хураамжийн хэмжээ |
Шүүхээс гарсан эрх зүйн акт хуулбарлах | Хуудасны нэг тал | 500 төгрөг | |
Хэргийн оролцогч баримттай танилцах | Хавтаст хэрэг | 5000 төгрөг | |
Лавлагаа тодорхойлолт /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, тендертэй холбоотой асуудлаар болон бусад/ | Нэг хувь | 10000 төгрөг | |
Иргэн, захиргааны хэрэг, баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах | Хавтаст хэрэг | 5000 төгрөг | |
Материал хувилж олшруулах | Нэг нүүр | 200 төгрөг |
Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийг төрийн сангийн 100900005001 тоот дансанд тушаана.
Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр “Хуулбар үнэн” дарж, гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч-операторч “ХУУЛБАРЛАВ” тэмдэг дарж, гарын үсэг зурна.
Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.
- Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авахыг,
- Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урт тасдах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх,
- Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах,
хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
Тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан олгох тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд танилцуулан “Баталгааны хуудас”-ыг бөглүүлж, хуулбарыг олгоно.
Үйлчлүүлэгч нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжууд, Шүүхийн архивын ажиллах журам, Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмыг тус тус дагаж мөрдөнө.
Архивын баримтыг урж гэмтээх, засварлах, тэдгээрээс зөвшөөрөлгүй флаш, зөөврийн хард диск ашиглан буулгаж авах, хуулбарлах, хулгайлах, бусдад дамжуулах, архивын байрнаас авч гарах, баримтыг ил задгай орхин явах, өөр зорилгоор ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээнэ.
Дорнод аймгийн шүүхийн архиваас тодорхойлолт, хуулбар авах,
баримт ашиглах хүсэлт гаргах нь:
20... он.........сар.......өдөр
Баримт бичгийн лавлагаа /ял шийтгэлгүй тухай, гүйцэтгэх хуудас бичигдээгүй тухай, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаагүй тухай/ лавлагаа, хуулбар олгоно уу. /аль нь болохыг доогуур зурна уу/
......................................................................................................................шүүхийн 20..... оны..........-р сарын ........-ны өдрийн ........-р шийдвэр, захирамж, тогтоол, шийтгэвэр-тэй иргэний, захиргааны хэргийн баримттай /аль нь болохыг зурах/ танилцах, хуулбар авах, ашиглах зөвшөөрөл олгоно уу.
...................................аймаг/хот.....................сум....................баг/хороо................................байр.................тоотод оршин суух...................................................../нэр/
Гарын үсэг ............................/ /
Утасны дугаар:.................................................
20..... оны .....-р сарын .....-ны өдөр
БАТАЛГААНЫ ХУУДАС
20..... оны ......-р сарын ....-ны өдөр Дорнод аймаг
.......................................овогтой......................................... би Шүүхийн тусгай архивт ............................................дугаар шийдвэртэй хэргийн баримттай ............/хоног, цаг/ хугацаанд ...................................................................................
....................................................................................................................................
...................................................................................................................................
...................................................зорилгоор архивын баримттай танилцана.
Үйлчлүүлэгч .....................................................би хэрэг, баримттай танилцах явцад олж мэдсэн мэдээллийн нууцыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6.2 дахь хэсэг, Байгууллагын нууцын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Хувь хүний нууцын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хуулбарлан авсан баримтыг зөвхөн ........................................................................
.....................................................................................................................................
....................................................................................................................................
зорилгоор ашиглах бөгөөд өөр зорилгоор ашиглахгүй, зөвшөөрөлгүй хэвлэн нийтлэхгүй байх баталгааг гаргаж байна.
Үйлчлүүлэгч нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжууд, Шүүхийн архивын ажиллах журам, Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмыг тус тус дагаж мөрдөнө.
Архивын баримтыг урж гэмтээх, засварлах, тэдгээрээс зөвшөөрөлгүй флаш, зөөврийн хард диск ашиглан буулгаж авах, хуулбарлах, хулгайлах, бусдад дамжуулах, архивын байрнаас авч гарах, баримтыг ил задгай орхин явах, өөр зорилгоор ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээнэ.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ:
..........................................овогтой....................................../......................../