Загварын нэр: Садан төрлийн холбоо тогтоолгох

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай:

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн

 анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

20..он..сар..өдөр

           Нэхэмжлэгч: Дорнод айм  гийн Хэрлэн сумын 2-р баг Хан-Уулын 0-0 тоотод

                       оршин суух Боржгон овогт Минжүүрийн Ербиш

                       Ажлын газрын хаяг:……………… Утас:……………………..

 

                                                    Нэхэмжлэлийн утга

       Нэхэмжлэгч Минжүүрийн Ербиш миний бие 1995.09.15-нд Сүхбаатар аймгийн Баянтүмэн суманд Намжилийн Минжүүрийн долоо дахь охин болж мэндэлсэн. Миний эцэг Намжилын Минжүүр 1963 онд нас барсан. Миний аавын эцэг буюу миний өвөө Дагдангийн Намжил гэж хүн байсан. Тэрээр 1938 оны 5 сарын 10-нд улс төрийн хэрэгт хилсээр баривчлагдаж, 1938 оны 06 сарын 17-нд Онц бүрэн эрхт комиссын 23-р хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээ болох цаазаар авах ялаар шийтгэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 3 сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгагдсан юм.

       Би улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгож буй нөхөх олговрыг авах хүсэлтэй тул намайг хэлмэгдэгч Д.Намжилын ач охин болохыг тогтоож өгөхийг хүсье.

 

                                         Нэхэмжлэл гаргасан………………………… М.Ербиш

Нэхэмжлэлд хавсаргах материал:

  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  2. М.Ербишийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
  3. 15383 тоот цагаатгах үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
  4. Үндэсний Төв Архивын 2007 оны 972, 2785, 2786 дугаар лавлагааны хуулбар
  5. Холбогдох бусад нотлох баримт