Эвлэрлийн гэрээ

Эвлэрлийн гэрээний ойлголт, загвар

Эвлэрлийн гэрээ гэдэг нь өргөдөл гаргагч, уригдагч талуудын маргаантай буюу санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд тэдний хооронд бичгээр хийсэн хэлцэл юм.

Эвлэрүүлэн зуучлагч нь талуудтай уулзалт зохион байгуулж, маргааны талаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн оролцох ба талуудын тохиролцооны агуулгыг талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулдаг.

Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.

Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон эвлэрүүлэн зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.

Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны

111 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ

___оны __ сарын __ өдөр                                                                                                                                               аймаг/хот

 

Өргөдөл гаргагч: _____________/эцэг, эхийн нэр/, ___________ /өөрийн нэр _______________ регистрийн дугаартай, Хуулийн этгээд /хуулийн этгээдийн эрхгүй этгээд/-ийн нэр: _________ улсын бүртгэлийн дугаар, __________ регистрийн дугаар  

Хаяг: ____________ аймаг/нийслэл____________ сум/дүүрэг____________ баг/хороо, ________ хороолол, ____________ байр/гудамж____________ тоотод суух 

Уригдагч тал: _____________/эцэг, эхийн нэр/, ___________ /өөрийн нэр _______________ регистрийн дугаартай, Хуулийн этгээд /хуулийн этгээдийн эрхгүй этгээд/-ийн нэр: _________ улсын бүртгэлийн дугаар, __________ регистрийн дугаар 

Хаяг: ____________ аймаг/нийслэл____________ сум/дүүрэг____________ баг/хороо, ________ хороолол, ____________ байр/гудамж____________ тоотод суух 

__________________________________________маргаан бүхий өргөдлийг ____ оны ___ сарын ___ өдөр хүлээн авав.  

Өргөдөл гаргагч өргөдөлдөө:  ___________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

Уригдагч тал тайлбартаа: _______________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________________

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч өргөдөл гаргагч ____________, уригдагч тал _____________ нар ____________________________ шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ____________-ын дэмжлэгтэйгээр _________________ маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож, доор дурдсанаар эвлэрлийн гэрээ байгуулав.       

1. Харилцан тохиролцсон нөхцөл:

__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

2. Улсын тэмдэгтийн хураамж:

2.1 Улсын тэмдэгтийн хураамжид өргөдөл гаргагчаас төлсөн _________ төгрөг төсвийн орлого болсон. 

2.2 Уригдагч талаас улсын тэмдэгтийн хураамж ________ төгрөг гаргуулан ____________ олгохоор тохиролцов. 

3. Бусад тохиролцоо:

_____________________________________________________________________________________________________

4. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

 

 

ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

 

              ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ _________________/                                  /

                     УРИГДАГЧ ТАЛ _________________/                                  /          

     ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ _________________/                                 /