Загварын нэр
ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
….. оны …. сарын … өдөр
Нэхэмжлэгч:
______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/ __________гудамж___________тоотод оршин суух
_____________овогтой _______________-ны_______________ /нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/
Харилцах утас:________________
Жишээ нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын 00-р багийн 00 гудамж 00 тоотод оршин суух Хатгин овогт Батын Дулмаа
Утасны дугаар:............................
Хариуцагч:
______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/ __________гудамж___________тоотод оршин суух
_____________овогтой _______________-ны_______________ /хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/
Харилцах утас:________________
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Батын Дулмаа би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ААА” ХХК-тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тогоочийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2017 оны 04 дүгээр сарын 02-ноос эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.
Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 01-нИЙ өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, 2017 оны 11 сарын 02-ны өдрөөс .... сарын ....-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт ................... төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан.........................Б.Дулмаа
Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө
2. Хөдөлмөрийн гэрээ
3. Ажилд орсон тушаал
4. Ажлаас халагдсан тушаал
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
6. Иргэний үнэмлэхийн хуулбар лавлагаа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
/ Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /