Иргэний ХХША явцад гаргах зарим хүсэлтүүдийн загвар
УГ ХҮСЭЛТ ЗӨВХӨН ЗАГВАР БОЛНО
ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
20…. оны …..сарын ….. өдөр Хэрлэн сум
Миний бие Б.Оюун нь Ц.Батад холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Ц.Батын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар дараах хүсэлтийг гаргаж байна.
Үүнд:
Миний бие 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хамт ажилладаг ажлын хамтрагч Г.Болормаатай хамт Голомт банкны АТМ-д очиж түүний 4040404040 тоот данснаас 5,000,000 төгрөгийг Ц.Батын ХААН банкны 5050505050 тоот данс руу Б.Оюунаас гэсэн утгаар шилжүүлсэн.
Гэтэл хариуцагч Ц.Бат нь хариу тайлбартаа “Б.Оюун нь надад урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байсан бөгөөд миний данс руу шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь Б.Оюун нь надад өгөх ёстой байсан мөнгө юм” гэж маргаж байна. Ямар учраас 5,000,000 төгрөгийг Ц.Батын данс руу шилжүүлсэн болохыг гэрч Г.Болормаагаас тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, утас: 99999999, ЖЯ80808080 регистрийн дугаартай, Хатгин овогт Ганболдын Болормааг гэрчээр асууж өгнө үү.
Гэрчээс асуух асуулт:
1. Та нэхэмжлэгч Б.Оюун, хариуцагч Ц.Бат нарыг таних уу? Садан төрлийн холбоотой юу?
2. Таны Голомт банкны 4040404040 тоот данснаас 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ц.Батын ХААН банкны 5050505050 тоот данс руу 5,000,000
төгрөг шилжсэн байна. Та ямар учраас мөнгө шилжүүлсэн бэ?
3. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
Хүсэлт гаргасан:
Нэхэмжлэгч / Б.О….. /