Загварын нэр
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
20 ..он ..сар...өдөр
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Боржигон овогт Сүрэнгийн Амгаланбаатар
Ажлын газрын хаяг:…………………. Утас:…………………………
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Хаант
овогт Бямбаагийн Бат
Ажлын газрын хаяг:…………………. Утас:……………………………
Нэхэмжлэлийн утга:
Миний бие 0000 оны 00 сарын 00-ны өдрийн 0000000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн.....-р баг, Зүүн овоо......гудамжны ...... тоотод ХХХХХХХ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 0.7 га газрыг 10 жилийн хугацаатай эзэмшдэг билээ.
Гэтэл хариуцагч этгээд Б.Бат нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний эзэмшлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан гэр барьж 1 жил гаруй амьдарч байна. Миний бие тухайн газарт амины орон сууц барих, ирээдүйд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх зорилготой бөгөөд одоогоор тухайн газартаа амьдардаггүй.
Би хариуцагч Б.Баттай биечлэн уулзаж, миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтайгаар Дорнод аймгийн газрын алба, Засаг дарга болон холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, улсын байцаагчаас хариуцагч этгээд Б.Батад газар чөлөөлөх тухай шаардах хуудас, акт удаа дараа хүргүүлж байсан ч үл тоон, биелүүлэхгүй миний эзэмшлийн газарт амьдарсаар байна. Миний бие энэ хавар тухайн газартаа хашаа, зуны орон сууц барихаар төлөвсөн бөгөөд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Дорнод аймгийн 00-р баг, 00 гудамжны 000 тоотод ХХХХХХХ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 0.7 га газрыг Б.Батын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: С.Амгаланбаатар
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
- Миний иргэний үнэмлэхийн лавлагаа, /эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Дорнод аймгийн Газрын албаны улсын байцаагчийн акт, шаардах хуудас
- Дорнод аймгийн Засаг даргын 2018.00.00 өдрийн 000 тоот албан бичиг
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт \70200 төгрөг/