Загварын нэр: Эрэн сурвалжлах

ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

 АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ГАРГАХ НЬ

20...он.....сар.....өдөр

Нэхэмжлэгч: 

______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/  __________гудамж___________тоотод оршин суух

_____________овогтой _______________-ны_______________ /нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/  

 Харилцах утас:________________

 

Жишээ нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын 00-р багийн 00 гудамж 00 тоотод оршин суух Хатгин овогт Хангалын Жаргал

Утасны дугаар:............................

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай

 

            Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие Х.Жаргал нь Ц.Шүр гэх хүнд 2009 оны 1 сард 5 сая төгрөг 10 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлдүүлсэн юм.

Гэтэл Ц.Шүр нь тохиролцсон хугацаандаа зээл болон хүүг нь огт төлөөгүйгээр үл барам оршин сууж байсан газраасаа явж хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.

Түүний хаяг нь тодорхойгүйн улмаас шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа учир Цолмонгийн Шүр гэх хүнийг эрэн сурвалжилж өгнө үү.

             Ц.Шүр нь эмэгтэй, 30 орчим настай, бор царайтай, махлагдуу биетэй, харааны нүдний шил зүүдэг . Тухайн үед эцэг эхийн хамт 7-р баг 39 байрны 22 тоотод амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь одоо энэ хаяг дээрээ байгаа. Эцэг эх нь түүнийг Улаанбаатар ажил хийхээр явсан холбоо барих утсыг нь мэдэхгүй  гээд нуугаад байгаа. Тэрээр энд тогтмол ажлын байргүй байсан бөгөөд хааяа хилрүү явж наймаа хийдэг байсан.

 

                                  Нэхэмжлэл бичсэн                        Х.Жаргал

 

            Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

  1. Х.Жаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200/
  3. Ц.Шүр нь бүртгэлтэй хаягтаа байхгүй болохийг нотолсон багийн Засаг даргын тодорхойлолт
  4. Бусад баримт