Зөвлөмж

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

  1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авахыг,
  2. Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урт тасдах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх,
  3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах,

Хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан авахад АНХААРАХ зүйлс

Тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан олгох тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд танилцуулан “Баталгааны хуудас”-ыг бөглүүлж, хуулбарыг олгоно.

Үйлчлүүлэгч нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжууд, Шүүхийн архивын ажиллах журам, Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмыг тус тус дагаж мөрдөнө.

Архивын баримтыг урж гэмтээх, засварлах, тэдгээрээс зөвшөөрөлгүй флаш, зөөврийн хард диск ашиглан буулгаж авах, хуулбарлах, хулгайлах, бусдад дамжуулах, архивын байрнаас авч гарах, баримтыг ил задгай орхин явах, өөр зорилгоор ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээнэ.