Загварын нэр
ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
….. оны …. сарын … өдөр
Нэхэмжлэгч:
______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/ __________гудамж___________тоотод оршин суух
_____________овогтой _______________-ны_______________ /нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/
Харилцах утас:________________
Жишээ нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын 00-р багийн 00 гудамж 00 тоотод оршин суух Хатгин овогт Батын Дулмаа, Утасны дугаар:............................
Хариуцагч:
______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/ __________гудамж___________тоотод оршин суух
_____________овогтой _______________-ны_______________ /хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/
Харилцах утас:________________
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нөхөр Доржтой 2014 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2014.08.01-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын ЗДТГазарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.
Энэ хугцаанд бид 2 хүүхдийн эцэг, эх болсон ба 2015 онд том хүү Билгүүн, 2017 онд бага охин Тэмүүлэн нар төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд бид таарч тохирохгүй хэрэлдэж, маргалдах асуудлууд гарах болсон.
Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцаа маань улам хөндийрсөөр 2 жил тусдаа амьдарсан. Бид ярилцаад салахаар шийдсэн.
Иймд шүүхээс хүсэхэд бид цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь Доржоос тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Нэхэмжлэл гаргасан………………. Б.Дулмаа
Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200/
- Гэрлэлтийн баталгааны лавлагаа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхийн лавлагаа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Өрхийн эмчийн бичиг /хүүхэд эрүүл мэндийг тодорхойлсон/
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган, шийдвэрлүүлсэн тухай баримт