МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА
2024-03-13 | 4032024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жил, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойд зориулсан “Спортын олон төрөлт тэмцээн” зохион байгуулагдаж байна.
Уг тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 700 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, шагайн харваа, ширээний теннис, 100 буудалт даам гэх мэт спортын төрлүүдэд оролцож, тэмцээн амжилттай үргэлжилж байна.
Мөн “Ширээний теннис”-ний тэмцээнийг удирдамжийн дагуу Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах юм.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР