-1

ШҮҮХИЙН САЛБАР АРХИВЫН БАРИМТЫГ ЦАХИМЖУУЛЖ БАЙНА

2024-03-20    |   367

      Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг ханган, шүүхийн архивын баримтыг цахимжуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

   

       Төлөвлөгөөний дагуу 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар архивын баримтыг цахимжуулах гэрээт ажилтан нь шүүхийн салбар архивт хадгалагдаж буй байнга хадгалах 317 хадгаламжийн нэгжийн 16856 хуудас, түр хадгалах 1300 хадгаламжийн нэгжийн 65000 хуудсыг тус тус цахимжуулаад байна.

   

       Архивын баримтыг цахимжуулах ажилд “Дорнод аймгийн шүүхийн ахмадын салбар зөвлөл” хамтран ажиллаж байгаа бөгөөд ахмад шүүгч Ж.Долгормаа, ахмад ажилтан Д.Баяраа, Б.Цэрэннадмид нар цахимжуулсан баримтыг эмхэлж цэгцлэх, хуудасны тоог тулгах, үдэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ