-1

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ НОТЛОХ БАРИМТЫГ ДУТУУ ЦУГЛУУЛЖ, БЭХЖҮҮЛСЭН ТУЛ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ 14 ХОНОГООР ЗАВСАРЛУУЛЖ, ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙЛГҮҮЛЭХЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДААЛГАВ

2023-03-09    |   557

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.02.14  2023/ШЗЗ/31 шүүгчийн захирамж.

Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болсон.

Процессын тойм:02, 2023.03.09

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Цагдаагийн газраас зөрчилд холбогдогч Б-г орон байранд согтуурсан үедээ 8 настай дагавар охин М-ийн гэдсэн тус газарт нэг удаа цохиж зодсон, 3 настай Б, 9 настай Г, 14 настай Г нар буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн дэргэд хамтран амьдрагч М-ыг үг хэлээр гутаан доромжилж, зүүн гарынх нь сарвуу хэсэгт гараараа болон халаагуур, шалны мод зэргээр цохиж зодон хутга барьж ална хэмээн айлган сүрдүүлсэн зөрчил үйлдсэн тул арга хэмжээ авахуулахаар шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт зөрчилд холбогдогч Б-д Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолын хуулбар, торгох ялыг хорих ялаар сольсон шүүгчийн захирамж, зөрчилд холбогдогч нь одоогийн байдлаар хорих ялын хэд хоногийг эдэлсэн тухай ялын тооцоо зэргийг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хийсэн байх тул шүүх хуралдааныг 14 хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.  

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал

. . .
Цаг үеийн мэдээ