ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2023-02-28 | 6232023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу шинийн 08-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар зарлигаар Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч Г.Уртнасан, мөн өдрийн 28 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж гавьяаныхаа амралтад гарч буй ахмад шүүгч Ж.Долгормаа нарт хүндэтгэл үзүүлэх хуралдаан боллоо.
Уг хуралдааныг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулж, нийт шүүгч, ажилтнууд болон Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, бусад прокуроруудын хамт оролцож хүндэтгэл үзүүлэв.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .