Хураангуй бэлтгэсэн:
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2025.10.23, 2025/ШЗ/764 шүүгчийн захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Процессын тоймын дугаар, огноо: № 764, 2025.10.23
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж авсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд прокурорын сонсгосон ялыг эс зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянах бөгөөд дээрх үндэслэл тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргах ба шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.
Шүүх Д-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма