ШҮҮХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД НОТЛОХ БАРИМТЫН ХУУЛБАРЫН ЖИНХЭНЭ ЭХИЙГ ШААРДАНА

Шийдвэрийн огноо, дугаар: 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 201/МА2025/00027

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Процессийн хураангуй: дугаар 03

            Нэхэмжлэгч төрийн байгууллага нь хариуцагч М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхдөө хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байхад анхан шатны шүүх дээрх баримтуудын хуулбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх боломжгүй юм.

            Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичмэл нотлох баримтын хуулбарын жинхэнэ эхийг шаардан авах байтал уг ажиллагааг явуулалгүйгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

 

 

 

    Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн

        давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм