Хураангуй бэлтгэсэн:
Тойм бичсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал
Шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.31-ний өдрийн №36 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №1, 2025.01.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-г Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Чулуут” гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Тоёота Приус-30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.Г-ын жолоодон явсан Тоёота Королла фейлдэр маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Г-г Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Чулуут” гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим Тоёота Королла фейлдэр маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч ....чиг өөрчлөх... дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас М.Б-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан “Хөдөлгөөний соёл” ТББ-ийн шинжээчийн 2023.07.04-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” ТББ-ийн шинжээчийн 2023.08.28-ны өдрийн 14 дугаартай нэмэлт дүгнэлт, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын техникийн шинжээчийн 2023.10.10-ны өдрийн 06/71 дугаартай дүгнэлт, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын техникийн шинжээчийн 2024.10.09-ний өдрийн 08/05 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г, М.Б нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Г, М.Б нарт торгох ял оногдуулж, хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Тойм бичсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал