ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХ
2025-05-01 | 15Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР” арга хэмжээнд Дорнод аймгийн шүүхээс нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах загварыг гарын авлага болгон түгээж, иргэдэд шүүхийн эвлэрүүлэн зуучлал, иргэдийн төлөөлөгчийн талаарх мэдээлэл хүргэн, архивын үйлчилгээг үзүүллээ.
Өдөрлөгт оролцсон 12 иргэдэд архивын лавлагаа, тодорхойлолт гарган өгч, 25 иргэнд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн шүүхийн үйлчилгээний талаарх санал асуулга болон мэдээлэл авах QR кодыг байршуулан 19 иргэдээс судалгаа авч ажиллалаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .