ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-04-30 | 78Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Дорнод аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар болон Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төрийн банк ХК, Хаан банк ХК, Голомт банк ХК, Вендо ХХК, Дамно ХХК, Ашид билгүүн ХХК-ний төлөөллүүдтэй уулзалт хийн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Тус уулзалтаар:
Шинжээч нар нь шүүгчийн захирамжид заасан хугацаа хэтэрсэн дүгнэлтүүдийн хариуг шүүхэд яаралтай ирүүлэх болон цаашид шүүгчийн захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтээ ирүүлэх, мөн хугацаа сунгасан тохиолдолд тэр тухай баримтыг шүүхэд хүргүүлэн, сунгасан хугацаанд дүгнэлтээ гарган ирүүлэхэд анхаарах;
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа шүүхийн харьяалал зөрчин гаргаж байгааг анхаарч, нэхэмжлэлийг харьяаллын дагуу гаргахад анхаарах;
Иргэний бүртгэл хийлгэхээр хандсан иргэдийн бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага шууд хийх боломжгүй, шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай тохиолдолд хариуг иргэнд бичгээр өгч байх талаарх асуудлуудыг ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР