ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН САЛБАР АРХИВЫН ХАДГАЛАХ ХУГАЦАА ДУУССАН БАРИМТЫГ УСТГАЛАА
2024-11-14 | 60Шүүхийн тусгай архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 01 хуралдаанаар Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын салбар архивт хадгалагдаж буй 2003-2018 оны 748 хадгаламжийн нэгж /иргэний хэрэг/, 2014-2017 оны 2078 хадгаламжийн нэгж /захиргааны зөрчлийн хэрэг/-ийг тус тус устгах зөвшөөрөл олгосон.
Дээрх комиссын шийдвэрийг үндэслэн Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны А/45 дугаартай тушаалаар байгуулагдсан баримт устгах ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хадгалах хугацаа дуусч, устгах зөвшөөрөл олгогдсон нийт 2826 баримт /хадгаламжийн нэгж/-ыг Чойбалсан хотын төвлөрсөн хогийн цэгт тусгай бодисоор шатааж, устгалаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .