СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-16 | 1080Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн нийгмийн ухааны хичээлийг сонгон суралцаж буй төгсөх ангийн сурагчид, нийгмийн ухааны багшийн хамт тус шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил сонголтын талаар шүүхийн захиргааны ажилтнуудтай нээлттэй яриа өрнүүллээ.
Тус уулзалтын үеэр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Батбаатар, нар шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцлоо.
. . .