СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-22 | 434Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгээс хуулийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Дорнод аймгийн шүүх, аймгийн Прокурорын газар, өмгөөлөгчдийн төлөөлөл, Цагдаагийн газрын баг тамирчид оролцож Дорнод аймгийн шүүхийн Г.Баттөр, Б.Тэлмэн ахлагчтай багууд 1, 2 дугаар байрт шалгарч тэмцээнийг тэргүүлсэн бол Дорнод аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн баг тамирчид гутгаар байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүллээ.
Баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР