ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭСГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024-04-17 | 631Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар, нэгжийн удирдлагын зүгээс Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтаар Шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Раднаабазар, цагдаагийн ахлах ахлагч Ч.Мөнгөншагай болон шинээр томилогдсон харуулын цагдаа нарт шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй нь холбогдуулан анхаарвал зохих асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Мөн шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Батбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-д заасан Цагдаагийн байгууллагын чиг, үүргийг танилцуулан ажиллалаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР