-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ХҮЛЭЭЛЦЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-29    |   309

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар зарлигаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгч С.Ганчимэг, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн ерөнхий шүүгчээр сонгогдсон Т.Байгалмаа нарын ажлыг хүлээлцүүлэх, тамга тэмдэг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

 

       Тус арга хэмжээнд нийт шүүгч, ажилтнууд оролцож, албан тушаал дэвшсэн шүүгч С.Ганчимэг, ерөнхий шүүгч Т.Байгалмаа нарын шүүн таслах ажилд нь амжилт хүсэж, баяр хүргэлээ.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .
Цаг үеийн мэдээ