-1

БИЕ ХАМГААЛАХ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-02    |   295

      Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар, Дорнод аймгийн Цагдаагийн газартай 2024 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2024 оны 04 дүгээр сарын  02-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд "Бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах" чиглэлээр сургалт зохион байгууллаа.

   

      Тус сургалтыг Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Раднаабазар, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, ахлах, ахлагч Ч.Мөнгөншагай нар тусгай хэрэгсэл хэрхэн хэрэглэх талаар үзүүлэх сургалт хийж, хадгалалтын талаар зааварчилгаа өглөө.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ