-1

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛАА ЗӨРЧВӨЛ ХОРИХ ЯЛААР СОЛИНО

2023-11-29    |   468

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.11.07, 2023/ШЦТ/480А  шийтгэх тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

  Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо:05, 2023.11.07

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас ялтан Б-н зорчих эрхийг хязгаарлах ялаа удаа дараа зөрчсөн тул хорих ялаар солиулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцлээ.

Ялтан Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ялтанд хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, эрх үүргийг биечлэн тайлбарлаж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг танилцуулан гарын үсэг зуруулж, хяналт тавьж эхэлсэн байна.

Ялтан Б нь зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлэх хугацаандаа ял эдлүүлэх журмыг 7 удаа ноцтой зөрчсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон түүний зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т зааснаар ялтан Б-д оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

 

Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал

. . .
Цаг үеийн мэдээ