ӨӨРИЙН ЭЗЭМШИЛ ГАЗРАА БУСДАД АШИГЛУУЛАХ БОЛ ЗӨВШӨӨРӨЛ АВНА
2023-01-31 | 1080Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.02-ны өдрийн №08 дугаар шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №1, 2023.01.26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Сумын Засаг даргын захирамжаар иргэн “А”-д өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий тус бүр 1 га газрыг 2015 онд эзэмшүүлжээ. Тэрээр уг газраа өөрөө ашигладаггүй, бусдад ашиглуулдаг байна.
2020 онд Сумын засаг даргаас “тухайн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авах байсан, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой, мөн газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлээгүй” гэж А-д газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгожээ.
Иргэн “А” уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн.
Учир нь А нь Газрын тухай хуульд үүргээ биелүүлээгүй, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон газраа бусдад ашиглуулсан буруутай байна.
Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь өөрийн газраа бусдад ашиглуулах бол эхлээд Засаг даргаас зөвшөөрөл авч, бүртгүүлсний үндсэн дээр, газрыг зориулалтын дагуу бусдад ашиглуулах боломжтой юм.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/9060?daterange=2022-01-01%20-%202023-01-30&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал