ШҮҮХИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС "ЦАСНЫ БАЯР-2023" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-01-31 | 669Дорнод аймгийн шүүхийн Залуучуудын зөвлөлөөс санаачлан нийт шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагаа спортоор хичээллэн өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэн гол дээр “Цасны баяр-2023” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг Шүүхийн тамгын газрын дарга нээж үг хэлэн, баг тамирчдад амжилт хүслээ.
Нийт шүүгч, ажилтнууд 3 багт хуваагдан “Цасны хөл бөмбөг”, “Олс таталт”, “Чаргат буухиа”, “Хээрийн цай” гэсэн 4 төрөлт тэмцээнийг зохиож, нэг өдрийг хамт олноороо цэвэр агаарт спортоор хичээллэн өнгөрүүлэв.
"Цасны баяр-2023” арга хэмжээ зохион байгуулалт сайтай, сайхан болж өнгөрсөн талаар Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Энхцэцэг онцлон хэлж, хамт олныхоо ажилд амжилт хүссэнээр уг арга хэмжээ өндөрлөсөн юм.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР