СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-15 | 873Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас шинээр батлагдсан хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн батлагдсан дүрэм, журмыг танилцуулах ажлыг сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”, шүүгчийн туслах Г.Эрдэнэбат “Нөлөөллийн мэдүүлэх хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-аар шүүгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
. . .