Загварын нэр: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

 АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ГАРГАХ НЬ

20...он.....сар.....өдөр

Нэхэмжлэгч: 

______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/  __________гудамж___________тоотод оршин суух

_____________овогтой _______________-ны_______________ /нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/  

 Харилцах утас:________________

 

Жишээ нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын 00-р багийн 00 гудамж 00 тоотод оршин суух Хатгин овогт Цэрэнгийн Баяр

Утасны дугаар:............................

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие .... овогтой Дулмаа нь 2000 оноос эхлэн Сүхийн Доржтой хамт амьдарсан бөгөөд 2002 онд бидний дундаас охин Дулмаагийн Сарангоо нар төрсөн.

Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хүүхдүүдээ ааваар нь овоглуулсан.  Бид Хэрлэн сумын 00-р баг Ялалтын 0-0 тоотод одоог хүртэл хамт амьдарч байна.

Миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учир хамт амьдарч байсан нь үнэн болохоо шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Биднийг хамт амьдарч байсан болохыг нотлох нутаг усны хүмүүс, хамаатан садангууд байгаа бөгөөд гэрчээр оролцуулж болно.

Иймд намайг нөхөр …............. овогтой .................-тэй 2005 оноос хойш хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэл гаргасан:..........................Ц.Баяр

 

Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

 1. Нэхэмжлэл- 1 хувь

2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, хамтран амьдрагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

3. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

4. Хамт амьдарч байсныг багийн даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн лавлагаа

5. бусад нотлох баримт

6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200/