Загварын нэр: Хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч

ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

 АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ГАРГАХ НЬ

20...он.....сар.....өдөр

Нэхэмжлэгч: 

______________хот /аймаг/_____________дүүрэг /сум/ ______________хороо /баг/  __________гудамж___________тоотод оршин суух

_____________овогтой _______________-ны_______________ /нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр бичих/  

 Харилцах утас:________________

 

Жишээ нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын 00-р багийн 00 гудамж 00 тоотод оршин суух Хатгин овогт Дашийн Батхүү

Утасны дугаар:............................

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл:

Намайг Дашийн Батхүү гэдэг бөгөөд эрэгтэй, 1960 оны 10 дугаар сарын 14-нд Сухбаатар аймгийн Онгон сумын нутагт төрсөн.

Миний бие 2011 онд өвчний учир хөдөлмөрийн чадвараа алдаж, нигмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах нөхцөл бий болсон. Гэтэл урьд миний ажиллаж байсан Дорнод аймгийн Сэргэлэн сумын “40 жил” нэгдлээс 1982 оны 5 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг “Батаа” хэмээн буруу бичсэний улмаас Хөдөлмөрийн дэвтэр дээрх миний нэр иргэний үнэмлэх дээр бичигдсэн жинхэнэ нэртэй таарахгүй зөрөх болсон. Үүний улмаас би одоог хүртэл тахир дутуугын тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаж намайг Дорнод аймгийн Сэргэлэн сумын 40 жил нэгдлээс 1982 оны 5 сарын 10-ны өдөр Дашийн Батаа нэрээр олгосон Хөдөлмөрийн дэвтрийг  Дашийн Батхүү миний хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тогтоож өгнө үү

 

Нэхэмжлэл гаргасан………………. Д.Батхүү

 

 

Хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

  1. Нэхэмжлэл- 1 хувь
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар
  4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200/
  5. Төрсний бүртгэлийн лавлагаа эсхүл нотариат гэрчлүүлсэн хуулбар