Загварын нэр: Гэм хороос үүссэн хохирол нэхэмжлэх

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн

 анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

20...он..сар...өдөр

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Боржигон  овогт  Батын Болд

                      Ажлын газрын хаяг:…………………. Утас:…………………………

Хариуцагч:  Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Боржигон  овогт Сүхийн  Дорж

                   Ажлын газрын хаяг:…………………. Утас:……………………………

Нэхэмжлэлийн утга:

         Миний бие 2012.01.01-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын урд төв замаар гарц руу орох гээд явж байтал Пажеро маркийн авто машин араас ирж хүчтэй мөргөсөн. Пажеро маркийн машины жолооч Дорж тухайн үед согтуу байсан. Замын цагдаагийн газраас ирж үзлэг шалгалт хийн жолооч Дорж буруутай болохыг тогтоосон. Миний машины арын гупер чихэгдэж арын гэрлүүд бүгд хагарсан ба нийт 500000 төгрөгийн хохирол учирсныг үнэлгээ хийж тогтоосон. Замын цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгасан боловч хохирлын хэмжээ бага гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Би машинаа засуулахаар засварын газарт очиж засуулахад 200000 төгрөгийн ажлын хөлс төлсөн. Машинд  учирсан хохиролыг төлөхийг жолооч Доржоос шаардсан боловч тэрээр машинаа засварт өгөөд засуулчих, үнэ хөлсийг нь төлнө гэсэн боловч одоо болтол төлсөнгүй.

            Иймд жолооч Доржоос машинд учирсан хохирол 500 000 төгрөг, машины засварын ажлын хөлс 200 000 төгрөг,нийт  700 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү.

 

                                Нэхэмжлэл гаргасан                        Ж.Ганцоож

Нэхэмжлэлд дараах материалыг хавсаргана:

  1. Замын цагдаагийн газраас тогтоосон зам тээврийн ослын акт 
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хуулбар
  4. Бусад нотлох баримт