Загварын нэр: Гэрлэлт цуцлуулах

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

20..он..сар...өдөр

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Боржигон 

                       овогт Батын Дулмаа

                      Ажлын газрын хаяг:…………………. Утас:…………………………

Хариуцагч:  Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Хатиган      

                    овогт Сүхийн Дорж

                  Ажлын газрын хаяг:…………………. Утас:……………………………

Нэхэмжлэлийн утга:

Миний бие нөхөр Доржтой 2014 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2014.08.01-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын ЗДТГазарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.  Энэ хугцаанд бид 2 хүүхдийн эцэг, эх болсон ба том хүү Билгүүн 2015 онд, бага охин Тэмүүлэн 2017 онд тус тус төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд бид таарч тохирохгүй хэрэлдэж, маргалдах асуудлууд гарч, нөхөр маань ч ихээр ууж агсан согтуу тавих болсон.

 Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Хоёр хүүхдээ би өөрийн асрамжинд авсан бөгөөд тусдаа амьдраад 2 жил болж байна. 

Иймд шүүхээс хүсэхэд бид цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь Доржоос тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Нэхэмжлэл гаргасан……………….  Б.Дулмаа

Нэхэмжлэлд хавсаргасан материал

  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  2. Гэрлэлтийн баталгааны хуулбар нотариатаар батлуулсан
  3. Нэхэмжлэгчийн Иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар батлуулсан
  4. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан
  5. Өрхийн эмчийн бичиг
  6. Багийн Засаг даргын тодорхойлолт
  7. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган, шийдвэрлүүлсэн тухай баримт