Загварын нэр: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн загвар:

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн

 анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

20.. он ...... сар ...... өдөр

Нэхэмжлэгч: Дорнод аймаг Хэрлэн сумын 9-р баг 3-р байрны 9 тоотод оршин суух Батын Дулмаа

Утасны дугаар:...........................

Ажлын газрын хаяг:.................................. 

 

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 29-р байрны 01 тоотод оршин суух Сүхийн Дорж

Утасны дугаар:.......................

Ажлын газрын хаяг.......................

Нэхэмжлэлийн утга:

      Миний бие Доржтой 2010 онд танилцсан бөгөөд 2011 оноос хамтран амьдарч бидний охин Солонгыг төрүүлсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан тул миний бие охиноо өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг авсан. Удалгүй бидний харилцаа хөндийрч, таарч тохирохгүй болж эхэлсэн учраас бид хамт амьдрахаа больж би охиноо өөрөө өсгөж байна. Одоо охин маань 3 настай. Энэ хугацаанд Дорж нь биднийг эргэж тойрч байгаагүй бөгөөд гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлэхгүй байна.

            Миний бие нь өөрийн гэсэн ажил төрөлтэй охиноо тэжээгээд явчих чадвар байгаа. Гэсэн хэдий ч хуулийн дагуу эцэг, эх хоёрын хэн аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой учир шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

            Иймд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд: 2010 оны 12 сард төрсөн Д.Солонгын эцэг С.Дорж мөн болохыг тогтоож, охин Солонгыг миний асрамжид үлдээн эцэг Доржоос хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэл гаргасан….......................Б.Дулмаа

Нэхэмжлэлд дараах материалуудыг хавсаргана:

  1. Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Өрхийн эмчийн тодорхойлолт
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Оршин суугаа газрын тодорхойлолт
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт