Загварын нэр: Мөнгөн төлбөр нэхэмжлэх

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

20 ..он ..сар...өдөр

           Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Боржигон  овогт Сүрэнгийн Амгаланбаатар

Ажлын газрын хаяг:…………………. Утас:…………………………

           Хариуцагч:  Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 0-0 тоотод оршин суух Хатиган      

овогт Нямдоржийн Цэцэгээ

Ажлын газрын хаяг:…………………. Утас:……………………………

Нэхэмжлэлийн утга:

     Амгаланбаатар миний бие нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Н.Цэцэгээд идэшний үхэр авахаар 1,200,000 төгрөгийг түүний 5415458796 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд идэшний үхрээ авахаар очиход надад өгөх үхэр одоохондоо байхгүй байна гэсэн хариу өгсөн. Би удаа дараа Цэцэгээс үхрээ авахаар нэхсэн боловч надад огт идэшний үхрийг минь гаргаж өгөхгүй байгаа билээ.

      Иймд Н.Цэцэгээгээс үхрийн үнэ болох 1,200,000 төгрөгийг гаргууж өгнө үү.

 

Нэхэмжлэл гаргасан……………….  С.Амгаланбаатар

 

Нэхэмжлэлд хавсаргасан материал

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Зээлийн гэрээ эх хувь (эсхүл нотариатаар баталгаажуулах)
  3. Улсын тэмдэгтийн хураамж
  4. Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулах