ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХЭЭС "ЦАС, МӨСНИЙ БАЯР-2026" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛЛАА
2026-02-10 | 16Монголын шүүгчдийн холбооны Дорнод аймаг дахь салбар хороо, шүүхийн Залуучуудын зөвлөл хамтран шүүгч, ажилтнуудыг идэвхжүүлэн, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагаараа цэвэр агаарт спортоор хичээллэн өнгөрүүлэх зорилгоор Хэрлэн голын мөсөн дээр “Цас, мөсний баяр-2026” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд шүүгч, ажилтнууд 3 багт хуваагдан “Цасан урлал”, “Олс таталт”, “Уран жолоодлого”, “Морин барилдаан”, "Мөсөн боулинг", "Сээр цохих" зэрэг 6 төрөлт тэмцээнийг зохиож, чөлөөт цагаа цэвэр агаарт спортоор хичээллэн өнгөрүүллээ.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .