НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-01-27 | 14Дорнод аймгийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Ариунболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ганхуяг нар 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр "Нийгмийн даатгалын багц хууль"-ийн шинэчилсэн найруулгын талаар Дорнод аймгийн шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад хуульд шинээр тусгагдсан болон өөрчлөн найруулагдсан зохицуулалтын талаар сургалт зохион байгууллаа.
Шүүгч, ажилтнуудын зүгээс Нийгмийн багц хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сонирхсон асуулт асууж, хариулт авч, харилцан яриа өрнүүлсэн цаг үеэ олсон өгөөжтэй сургалт болж чадлаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .