-1

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-10-22    |   223

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн М.Мөнхтуул багштай 9д ангийн сурагчид тус аймаг дахь шүүхийн байр, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтаар сурагчдад шүүхийн чиг үүрэг, шүүхээс иргэдэд үйлчилдэг үйлчилгээний талаар танилцуулж, эрх зүйн зөрчлөөс хэрхэн сэргийлэх болон хүний эрхийг хүндэтгэх, эерэг харилцааны талаар нөлөөллийн ярилцлага хийлээ.

Сурагчид шүүхийн байр болон шүүх хуралдааны танхим, албан тасалгаатай танилцаж шүүгчийн өмсгөл, алх, хавтас зэргийг үзэж сонирхон, “Эрх зүйч” мэргэжлээр хэрхэн суралцах, хуульч болох үе шат, хуульчийн болон шүүгчийн ажлын онцлог, шалгуур зэргээр сонирхсон асуултаа асууж, мэдээлэл авлаа.

. . .
Цаг үеийн мэдээ