-1

БРАЙЛЬ ҮСГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-04-07    |   12

       Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Ариун бичээс нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс хамтран "БРАЙЛЬ ЦОНХ" төслийн хүрээнд зохион байгуулсан брайль бичгийг түгээн дэлгэрүүлэх анхан шатны 14 хоногийн сургалтад Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хамрагдлаа.

    

      Тус сургалт нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулагдсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын 30 ажилтан, албан хаагчид, харааны бэрхшээлтэй 16 иргэн амжилттай хамрагдаж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан, сургагч багш Ч.Амарзаяагаас гэрчилгээ гардан авлаа.

  

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ