ШҮҮХ ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭСГИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАГДЛАА
2025-01-09 | 73Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга цагдаагийн хошууч Ц.Хүдэрээ болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчидтай уулзалт хийлээ.
Тус уулзалтын үеэр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа дэд ахлагч С.Сайнхүү, харуулын цагдаа Б.Батмягмар нарт Монголын Залуучуудын Холбооны шагнал “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” цол тэмдгийг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан гардууллаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .