-1

ДОРНОД: ТУРК УЛСЫН ШҮҮХ БОЛОН ДАГНАСАН ШҮҮХҮҮДИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-22    |   49

      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Уянгатөгс Турк Улсын Анкара хотод зохион байгуулагдсан “Турк Улсын шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” сэдэвт олон улсын сургалтад хамрагдсан талаараа шүүгч, ажилтнуудад танилцуулга, мэдээлэл хийлээ.

 

    Дээрх сургалтаар Турк Улсын "Хууль зүйн академи", "Хэрэглэгчийн шүүх", "Хөдөлмөрийн шүүх", "Хүүхдийн шүүх", "Гэр бүлийн шүүх" зэрэг шүүх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж практик судалгаа хийсэн бөгөөд танхимаар хохирогч, гэрчийг хамгаалах тогтолцоо, шинжээчдийн, гэрчийн туршлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүхийн захиргааны албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагааны зарчмын талаар илтгэлээр мэдээлэл хүргэлээ.

    Мөн нийт шүүгч, ажилтнуудад Бүгд Найрамдах Турк Улсын шүүхүүдийн үндэсний сүлжээний систем, цахим шүүх хурал зохион байгуулах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

. . .
Цаг үеийн мэдээ