-1

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

2024-03-27    |   339

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны А/45 дугаар тушаалаар батлагдсан “Нээлттэй шүүх” өдөрлөгийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 31 сурагчид шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

        Дээрх сурагчдад шүүгчийн туслах Г.Эрдэнэбат хэрэг, нэхэмжлэл хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх үе шат, шүүхийн процесс ажиллагаа,  эвлэрүүлэн зуучлагч Ц.Тамираа иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал шүүхэд мэдүүлэх эрхийн талаар тус тус мэдээлэл хүргэлээ.

 

      Мөн сурагчид шүүхийн байрны орчин нөхцөл, шүүх хуралдааны танхимтай танилцахаас гадна шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор авч буй судалгаанд хамрагдаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.

 

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

. . .
Цаг үеийн мэдээ