-1

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

2024-01-15    |   228

           Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар, Дорнод аймгийн Цагдаагийн газартай 2024 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган чиглэлээр хамтран ажиллах 7 бүлэг, 38 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн байранд баталлаа.

    

       Уг төлөвлөгөөний зорилго: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахад чиглэгдэж байгаа юм.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .