-1

ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-12    |   732

           Тус шүүхэд иргэн, хуулийн этгээдийн зүгээс гаргасан нэхэмжлэл, өргөдөл, хүсэлтийг хүлээн авахад хаягийн мэдээлэл зөрүүтэй байгаагаас шалтгаалан тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Газрын  харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтарсан уулзалтыг хийлээ.

     

        Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Дорнод аймгийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтыг шинэчлэх ажлыг 2019 оноос эхлэн хийж байгаа талаарх мэдээллийг мэргэжилтэн З.Алтанцэцэг хийж, энэ талаар харилцан санал солилцон, хамтарч ажиллахаар боллоо.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ