БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2023-01-17 | 987БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД
ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.19-ний өдрийн №383 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №1, 2023.01.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. “
Эрүүгийн хуульд зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос “АА” ХХК-нийг уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч “АА” ХХК-ийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулсан гэм буруутай гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдсэн хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 40,000 - 200,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс тухайн хуулийн этгээдийн уул уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа