Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
2020-05-28 | 551Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Гомбо-Очирын Намуунтуяа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээг Монгол Улсын Шүүхийн шүүгчийн тангараг өргөх журамд заасны дагуу зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудаас гадна хууль хяналтын байгууллагын төлөөлөл болох Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга З.Нямсүрэн, аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Болдоо болон томилогдсон шүүгчийн гэр бүлийнхэн оролцож ажлын амжилт хүслээ.
Шүүгч Г.Намуунтуяа нь 2005 оноос эхлэн тус шүүхэд шүүгчийн туслах, шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон шүүгчийн ажлын гараагаа эхлүүлж байна.
Дорнод аймаг дахь
Шүүхийн тамгын газар