ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛЧДЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО АЖИЛЛАЖ БАЙНА
2025-04-15 | 68Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны Б/08 дугаартай тушаалаар шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дэд хороо”-г шинэчлэн байгуулсан.
Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, журмыг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавьж, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, ганцаарчилсан уулзалт хийх, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Тус хороо нь 2025 оны 04 дүгээр сарын 15 өдөр нийт шүүгч, ажилтнуудад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн нийтлэг зохицуулалт болон ёс зүйн дэд хорооны мэдээллийг хүргэлээ.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО
. . .