-1

ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД САЛБАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2025-03-12    |   68

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн эхэнд эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Эрдэнэбат, Б.Мөнхжаргал, Ч.Батзориг нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Э.Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, Г.Чинзориг, архив, бичиг хэргийн эрхлэгч О.Цэцэгмаа, угтах үйлчилгээний ажилтан Д.Мөнхтулга, үйлчлэгч Э.Туул нар Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдсан бөгөөд шагналыг Ерөнхий шүүгч Г.Уртнасан, Л.Батжаргал, шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нар гардуулан өглөө.

      Ажилтнуудынхаа цаашдын ажилд амжилт хүсье.

   

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ