-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН ЧОЙБАЛСАН ХОТЫН

2025-01-28    |   17

      Дорнод аймгийн шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын шуурхай хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанаар холбогдох ажилтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тооцож, өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, аймаг, дүүргийн шүүхүүд болон бусад байгууллагаас ирүүлсэн албан бичгийг танилцуулж шүүгч, ажилтнуудыг мэдээллээр хангалаа.

     Мөн эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилласан шүүхийн сантехникч Г.Баттөрийг Чойбалсан хотын "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнасныг шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан гардуулан өглөө.

         

Шүүхийн захиргааны ажилтнуудынхаа цаашдын ажилд амжилт хүсье.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .