ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГДСАН ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-01-02 | 63Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нэр бүхий шүүгчдийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлэн томилсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигийг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан уншиж танилцууллаа.
Дорнод аймаг дахь сум дунын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Батжаргал томилогдож, шүүхийн тамга, тэмдэгийг Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан гардуулан өглөө.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР